“Исламын улс” бүлэглэл энэхүү халдлагыг үйлдсэнээ хүлээжээ

Парис хотод хажуугаар өнгөрч явсан хүмүүст халдаж,үүний улмаас нэг хүн амь үрэгдэж, дөрвөн хүн шархадсанхэргээс цагдаа нар террорын ажиллагааны улмөрилрүүлжээ.Хотын прокурор Франсуа Моленсингэж хэлсэн байна.“Исламын улс” бүлэглэл энэхүү халдлагыг үйлдсэнээхүлээжээ.

Прокурорын хэлснээр, хажуугаараа өнгөрчявсан хүмүүсрүү хутга барин дайрсан этгээд “Аллах акбар” хэмээн хашигарч, үүнтэй холбогдуулан мөрдөн байцаагчидэнэ хэрэг террорын шинжтэйг мэдэгдсэнбайна.

Олон баар, ресторан байдаг дүүрэг болох Парисын дуурийн театраас холгүй газартэнэ хэрэг явдал болжээ. Нэгэрэгтэй хажуугаар өнгөрч явсан хүмүүс рүү хутга барин дайрч, үүний улм аас нэг хүн хүнд шарх авч, нас барсан байна.Бас дөрвөн хүн өртөж, хоёр нь хүнд шархаджээ.Гэмт этгээдийг цагдаанар устгасан байна.Тэгсэн чиньтэр нь Чеченьгаралтай 20 настай залуубайжээ.Францын “Europe 1” радиостанц өөрийн сурвалжлагчийн хэлснийг иш татахдаа, түүнд баримт бичигбайгаагүйч, цагдаагийнх байгууллага хурууных нь хээгээр түүнийхэнболохыгтогтоожчадсаныг мэдээлсэн байна.

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон амь үрэгдэгсдийн ойр дотнын хүмүүстэмгэнэл илэрхийлээд, “террористыг устгасан цагдаа нарзориг самбаатай ажилласныг” тэмдэглэжээ.

Парист 2015 оны арваннэгдүгээр сард сүүлчийн томхон террорын ажиллагаа болсон юм. Тэгэхэд гурван бүлэгэтгээд Парис болон түүний захын Сен-Дени дүүрэгтуялдуулан зохицуулсан цуврал халдлага үйлдсэн байна. Гурван жихадистФранц, Германы шигшээ багуудын хөлбөмбөгийн тэмцээн болсон “Стад де Франс” цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо “амиазолиослогчдын бүс” дэлбэлжээ. Өөр нэг бүлэг Парисын зүүн хэсэг дэх кафе, ресторануудад халдсан байна. Бас гурван этгээд концертын “Батаклан” танхимд хүмүүсийг барьцаалжээ.Террорын ажиллагааны улмааснийтдээ 130 хүн амь үрэгдэж, 350 гаруй хүн шархадсан юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ