“Voice” шоуны оролцогч Ц.Энгүүн цагдаагийн байгууллагад шалгуулж байна

"Voice Mongolia" шоуны хүчтэй оролцогчдын нэг Ц.Энгүүн цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэллээ. Учир нь тэрбээр аавтайгаа хамт гэрийнхээ цонхоор хийн буугаар буудаж байгаа бичлэгээ фэйсбүүк хуудастаа байршуулсан байна. Үүний дагуу харьяаллын цагдаагийн хэлтэст шалгаж байгааг баттай эх сурвалж мэдээлж байна.

Энгүүний хувьд өчигдөр орой HD монгол телевизээр шууд дамжиж үзэгч олонд хүрсэн “Voice Mongolia” шоуны шигшээ найман оролцогчийн нэгээр шалгарсан. Түүнийг Ука шүүгчийн саналаар шууд шигшээд авч үлдэхээр болсон юм. Гэтэл шоуны хажуугаар болчимгүй үйлдэл гаргасаныхаа төлөө цагдаагийн байгууллагад шалгагдах болсон нь энэ юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ