Үйл явдлын хураангуй


09.00
'Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмж тогтоохыг шаардсан 'АЖИЛ ХАЯЛТЫН ӨМНӨХ СУУЛТ' Сүхбаатарын талбайд үргэлжилнэ. Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо, холбоо барих утас 99733431
Төрийн мэдээлэл солилцооны ХУР системийг мэдээлэл холбооны оператор компаниудад нэвтрүүлэх нээлтийн ёслол Blue Sky зочид буудлын Топаз танхимд болно. Холбоо барих утас: 99098815
10.00
'Усны нөөцөд тулгуурласан хөдөө аж ахуйн хөгжлийн бодлого' эрдэм шинжилгээ, онол, практикийн бага хурал ХХААХҮЯ-ны хурлын танхимд болно. Холбоо барих утас: 8001-9000
11.00
MN-Мэдээллийн төвд “Хөх Монгол” бүлгэмээс Хятад иргэдийн гар хөл болсон томоохон улстөрчдийн талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
11.40
Монголын сүүлчийн эзэн хаан, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, VIII Богд Жавзандамбын ордон өргөөг сүйдэлж буй бусармаг үйлдлийг таслан зогсоож, хамгаалах зорилгоор хэвлэлийн бага хурал Богд Хааны Ордон Музей-н талбай, Амгалан энхийн хаалганы өмнөзохион байгуулна.
14.00
Үндэсний Хөгжлийн Газрын 3 давхрын хурлын танхимд “Монгол Улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төслийн нээлтийн ажиллагаа болно. Холбоо барих утас: 95883542
15.00
Геодези, усны барилга байгууламжийн газраас Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хамгаалалтын зурваст контейнер буулгаж зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж, төрийн байгууллагын зүгээс тавьсан шаардлагыг биелүүлээгүй хуулийн этгээдүүдэд хариуцлага тооцож, албадан нүүлгэж, хамгаалалтын зурвасыг чөлөөлүүлэх гэж байна. Үйл явдал СБД 9-р хороо, Баянбүрдийн тойрогт болно. Холбоо барих утас: 88998134, 88030377
СЭТГЭГДЭЛ БИЧИХ