"Гэгээн Муза" наадмын шилдгүүд тодорлоо

"Гэгээн Муза" олон улсын театрын 14 дүгээр их наадмын шагнал гардуулах ёслол өчигдөр болж өндөрлөлөө.

Гэгээн муза наадмыг "Хүүхэд оролцооны бүтээл" болон "Драмын жүжгийн төрөл", "Драмын жүжгийн төрөл", "Хөгжимт жүжгийн төрөл" , "Хүүхдийн жүжгийн төрөл" , "Нэг хүний жүжгийн төрөл"-өөр зохион байгуулав.

Тус наадамд Монгол, ОХУ, Коссово, Хонконг, БНХАУ-ын ӨМӨЗОрон, АНУ, Аргентин, Украин улсын бүтээлчид болон зочин шүүгчид оролцсон аж.

Шилдэг зохиолч

  • Г.Мишээл “Итгэлийг эвдэгч” жүжгээр
  • Я.Баяраа“Цагаан толбо” жүжгээр
  • Э.Дашзэвэг“Үнэртэнд шунагч” жүжгээр
  • Неда Неждана“Муур байсан ч болоосой” жүжгээр нэр дэвшиж “Цагаан толбо” жүжгээр Я.Баяраа шалгарч, "Гэгээн Муза" хүртлээ.

Шилдэг эмэгтэй жүжигчин

  • Г.Номуун “Labyrinth-Төөрөх хонгил” жүжгээр
  • Ч.Уранбилэг“Нохойн хурим” жүжгээр
  • Ханна Яремчук “Муур байсан ч болоосой” жүжгээрнэр дэвшиж жүжигчин Ч.Уранбилэг "Нохойн хурим" жүжгээрээ шилдгээр шалгарлаа.

Шилдэг эрэгтэй жүжигчин

  • Г.Мишээл “Итгэлийг эвдэгч” жүжгээр
  • Г.Баттөр “Бэрд” жүжгээр
  • Г.Алтангэрэл “Цагаан толбо” жүжгээр
  • Г.Мөнхжаргал “Үг +үгүй=1” жүжгээр
  • Н.Гансэлэм“Үнэртэнд шунагч” жүжгээр нэр дэвшиж жүжигчин Г.Мишээл "Итгэлийг эвдэгч" жүжгээрээ шилдгээр шалгарлаа.

Шүүгчдийн нэрэмжит шагналыг дараах гурван жүжигчин хүртлээ.

  • Украины жүжигчин Анна Яремч
  • УДЭТ-ын жүжигчин Г.Номуун
  • УДЭТ-ын жүжигчин Н.Баярмаа

Шилдэг эмэгтэй туслах дүр

  • Б.Одончимэг“Би эндээс явахгүй” жүжгийн Сэржмаагийн дүрээр
  • Ж.Оюундарь“Би эндээс явахгүй” жүжгийн Должингийн дүрээр
  • Я.Өнөртуул“Монгол ардын суут” жүжгийн Согтуу хүүхний дүрээр
  • Д.Болортуяа “Далан худалч” жүжгийн Пагмын дүрээр нэр дэвшиж МУГЖ Ж.Оюундарь шилдгээр шалгарлаа.

Шилдэг тайзны зураач

  • Т.Алтан-Од, О.Баярмагнай “Жаргаагүй нар” жүжгээр
  • О.Баярмагнай“Адууны түүх”жүжгээр
  • В.Энх-Амгалан “Монгол ардын суут” жүжгээр
  • С.Гантулга “Далан худалч” жүжгээр нэр дэвшиж шилдэг зураачаар О.Баярмагнай "Адууны түүх" жүжгээрээ шагнал хүртлээ. Зураач өөрөө гадаадад байгаа тул түүний хамтран ажилласан багийнхан гардан авсан юм.

Шилдгийн шилдэг буюу Гранпри шагналтнаар Дорнод аймгийн уран бүтээлчдийн "Ярьдаг мод" хүүхдийн жүжигтодорлоо. Тус бүтээл

  • шилдэг зохиолч,
  • шилдэг найруулагч,
  • шилдэг эмэгтэй гол дүр,
  • шилдэг хөгжмийн зохиолч,
  • шилдэг тайзны зураач,
  • шилдэг эрэгтэй туслах дүр зэрэг зургаан номинацид тэргүүлсэн билээ.

Шилдэг эрэгтэй туслах дүр

  • А.Чингүн “Жаргаагүй нар”жүжгийн Намдагийн дүрээр
  • Б.Шинэбаяр “Адууны түүх”жүжгийн Жанжаагийн дүрээр
  • Г.Амгаланбаатар“Би эндээс явахгүй”жүжгийн Цэвэгийн дүрээр
  • Д.Баттөмөр“Би эндээс явахгүй” жүжгийн Жамцын дүрээр
  • Б.Сүхчулуун“Далан худалч” жүжгийн Данжаадын дүрээр нэр дэвшсэн бөгөөд Шилдэг эрэгтэй туслах дүрээр жүжигчин Б.Шинэбаяр хүртлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ