"Voice Mongolia" шоуны оролцогч Ц.Энгүүн уучлал гуйв

"Voice Mongolia" шоуны шилдэг оролцогчдын нэг Ц.Энгүүн аавтайгаа хамт гэрийнхээ цонхоор хийн буугаар буудаж буй бичлэгээ инстаграм хуудастаа байршуулсан нь олон нийтээс ихээхэн шүүмжлэл хүртсэн.

Энэ талаар Ц.Энгүүний аав цахим хуудсаар дамжуулан “Би ЭНГҮҮН-ийн аав байна. Монгол кинонд тулааны найруулагч хийдэг. Энэ буу бол зөвхөн кино зураг авалтад зориулсан ямар ч аюулгүй. Зөвхөн чанга дуу гаргадаг, хошуу нь битүү, харагдахын хувьд хонгио үсэрдэг буу. Энэ бууг гэртээ авч ирж охиндоо сонирхуулсан нь аав хүний хувьд маш том алдаа байлаа. Та бүхнээс уучлал хүсье. Энэ бичлэгийг урлагт хайртай, дуулах дуртай охины маань эсрэг битгий ашиглаарай гэж та бүхнээс гуйж байна” гэж бичжээ. Харин Энгүүн “Би аавтай хамт хий буугаар дуудаж үзэж байгаа бичлэг хүмүүсийг их бухимдуулж, сэтгэлийг эмзэглүүлсэн байгаа. Би хүн гэмтээх, галт зэвсгийг сурталчлах гэж энэ бичлэгийг санаатай хийгээгүй. Энэ үйлдэлдээ их харамсаж байна. Та бүхэн намайг уучлаарай. Ахиж ийм үйлдэл гаргахгүй” гэв.

Энгүүний хувьд “Voice Mongolia” шоуны шигшээ найман оролцогчийн нэгээр шалгарсан билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ