Б.Энхбат: УИХ-д маш олон Хятадын эрлийзүүд байна


“Хөх Монгол бүлгэм”-ээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тус бүлгэмийн тэргүүн Б.Энхбат Монгол Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг эргэн байгуулах хүсэлтийг төрийн гурван өндөрлөгт хүргүүлнэ гэлээ.
Тэрбээр "Өнөөдөр шүүгч, цагдаа, прокурор нарыг хэн шалгах юм бэ? Өөрсдөө шалгах юм уу. Ийм хууль бус ажиллагаа байж болохгүй.Монгол Улсад шүүх, прокурор, тагнуул, Авлигатай тэмцэх газар /АТГ/, цагдаа,Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гэх тусгай чиг үүрэгтэй субъектүүдэд ажилладаг албан тушаалтнуудын үйл ажиллагааг шалгадаг газар байхгүй. Үүнээс болж эдгээр байгууллагад ажилладаг албан тушаалтан дунд авлига хээл хахууль эрх мэдлээ урвуулан ашиглах явдал хэт ихэслээ.
Уг нь Монгол Улсад тусгай чиг үүрэгтэй субъектүүдэд ажилладаг, албан тушаалтнуудын үйл ажиллагааг шалгадаг Монгол Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаахалба гэсэн тусгай байгууллага байсан ч түүнийг нэр бүхий цөөн хэдэн улс төрчид өөрсдийн эрх ашгийн төлөө 2014 онд татан буулгасан. Иймээс Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд монгол төрийн хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг мөрдөн байцаах албыг эргэн байгуулах асуудлыг судлан шийдвэрлэж холбогдох хуулийн төслүүдийг ойрын өдрүүдэд боловсруулан УИХ-д оруулан батлуулж, энэ байгууллагын үйл ажиллагааг нэн даруй эхлүүлэх хүсэлтийг өнөөдөр хүргүүлнэ” гэв.
Мөн тэрээр“Өнгөрсөн арван жилийн хугацаанд би байгаагүй. Та нар намайг хаана байсныг мэдэж байгаа.Би гарч ирээд өмнөхөөсөө аймшигтай зүйл олж харлаа. Өмнө нь Монгол Улсын төрд хятад гаралтай хүмүүсээ оруулж, Монгол Улсын эдийн засгийг самрах, ард түмнээ хагаруулах бодлого явуулдаг байсан. Гэтэл өнөөдөр Монголын цагдаа, шүүх байгууллагууд цагаач хятад хүмүүсийг өмөөрдөг болж. Бүр цаашилбал, Хятад хүмүүс хоорондоо Монгол Улсын газар нутгийг шилжүүлэн наймаалцаж байна. Тэдэнд Монголын газар нутгийгзарах эрх байхгүй. Энэ бүх ажиллагаа юунаас болж байна вэ гэхээрөнөөдөр УИХ-д маш олон Хятадын эрлийзүүд байна. Хятадуудын гар хөлөөр дүүрч. Цагаач хятадуудын хууль бус ажиллагаатай тэмцэх гэхээр цагдаа нар ирээд манай бүлгэмийн залуучуудыг баривчлаад өндөр үнээрторгоно, эсвэл шоронд хийж байна” хэмээн ярилаа.
Мэдээллийн төгсгөлд 'Хөх Монгол бүлгэм”-ийн зүгээс АТГ-т хандан Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн одоо амьдарч байгаа орон байр нь энэ хүнд авлигал өгч ашиглуулж байж болох талаар шалгах, мөн түүнийг Хятад улсын тагнуулын байгууллагад элссэн гэх асуудлыгшалгаж өгөх хүсэлтийг хүргүүлэхээр болсноо мэдэгдсэн юм.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ