Нийслэлийн ногоон бүс, алслагдсан дүүрэгт хяналт шалгалт хийж байна

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд даргын баталсан 2018 оны 02/37 тоот “Ой, ан, байгалийн ургамал түүж бэлтгэж байгаа байдалд цаг үеийн шинжтэй болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу Нийслэлийн ногоон бүс, алслагдсан дүүрэг, хороодын нутаг дэвсгэрт хууль бус мод бэлтгэл, ан агнуурын чиглэлээр хяналт шалгалт хийгдэж байна. Хяналт шалгалтаар Амьтны тухай хууль тогтоомжоор хориглосон хот тосгоны ногоон бүсэд хориглосон хугацаа, арга, зэвсэг хэрэгсэл ашиглан хууль бусаар ан агнуур хийхээр завдан авто тээврийн хэрэгсэл, гэрэлтүүлэг хэрэглэж байгаа дутагдал илэрч байна. Иймд иргэдийг хууль бусаар ан агнуур хийхгүй байхыг сэрэмжлүүлж байна. Зөрчил гаргасан тохиолдолд зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжээс гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжээс гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, тухайн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй бол эрүүгийн хэрэг үүсгэхийг анхааруулж байна. Жич: 1 нэгжийг 1000 төгрөг гэж ойлгоно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ