Жинсэн өмдний шинэхэн "трэнд"

Британийн эмэгтэй хувцасны “Pretty Little Thing” брэнд өгзгөн дээрээ уранхай жинсэн өмд үйлдвэрлэжээ. “Индепендент” сонинд ингэж бичсэн байна.

“Өндөр суулттай, өгзгөндөө уранхай хар өнгийн жинс” гэж жижиглэнгийн худалдааны албан ёсны сайтад бүтээгдэхүүний тухай тайлбарлан бичжээ. Урдаасаа жирийн л нарийхан жийнс шиг харагддаг энэ өмд нийгмийн сүлжээнд худалдан авагчдын зэвүүг хүргэсэн байна.
“Хэн ийм юмыг сайшааж чаддаг байна аа?” хэмээн Твиттерт зарим нэгнь гайхацгаажээ.
“Сууж, босох бүрийд урагдах юм шиг надад санагдаад байна” гэж нөгөө хэсэг нь бичжээ.
“Тэд солиорчихож” гэж бусад нь гайхсан байна.
“Худалдаанд гарсан хар болон хөх өнгийн уранхай жийнс тус бүрдээ 33 ам.долларын үнэтэй ажээ.

Тавдугаар сард Америкийн хувцас үйлдвэрлэгч “Carmar” брэнд “Extreme cut out jeans” гэдэг жинсэн өмд (нүцгэн жийнс) танилцуулсан юм. Энэ өмдийг өмсөхөд хөл бүрэн ил харагдах бөгөөд гуяны хойд, урд тал гэж байхгүй. Дизайнерууд өмдний зах, товч, цахилгаан болон халаас бүхий дээд хэсэг, хажуу болон дотор талын оёдол, өвдгөн дээрх нарийхан хэсгийг л үлдээжээ.

С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ