Азийн сайд нарын хурлын зохион байгуулалтад ажиллах оюутан залуусыг бүртгэж байна

Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран ирэх долдугаар сарын 03-06-нд Улаанбаатар хотноо Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг зохион байгуулахаар болсон. элтгэл ажлыг ханган ажиллаж байгаа билээ.

Тус хурлын бэлтгэл ажлыг хангах, үйл ажиллагааны зохион байгуулалтад дэмжлэг үзүүлэх зорилгоор Улаанзагалмайн нийгэмлэгээс сайн дурын идэвхтнээр ажиллах сонирхолтой, оюутан залуусыг бүртгэж байгаа ажээ. Сайн дурын идэвхтнээр ажиллах оюутан залуусын хувьд англи, орос, хятад хэлний дундаас дээш төвшний мэдлэгтэй, баг хамт олон болж ажиллах чадвартай 2-4 дүгээр дамжааны оюутан байх ерөнхий шалгууртай юм байна.

Бүртгүүлэхийг хүссэн оюутан залуус Улаанзагалмайн нийгэмлэгийн volunteers @redcross.mn хаягаар анкетаа ирүүлэхээс гадна Мongolian Red Cross Society фейсбүүк хаягаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ