Ногоон цай зүрхний өвчин, харвалтаас сэргийлдэг

Их Британийн Ланкасерийн болон Лидсийн их сургуулийн эрдэмтдийн дүгнэлтээс үзвэл, ногоон цай харвалт болон зүрхний элдэв өвчнөөс үүдэлтэй нас баралтаас сэргийлж чаддаг байна. Яг үнэнийг хэлвэл энэ ньуг цайнаас илэрсэн эмчилгээний бодис аж.
Энэ түгээмэл цайг судалсны дараа тэд ийм дүгнэлт хийжээ. Судлаачид цайнаас олдсон нэгдэл буюу эпигаллокатехин-3-галлат (EGCG)гэдэг бодис гол үүрэгтэй гэж үзэж байна. Энэ нэгдэл нь артерийн судас бохирдох явдлыг багасгахад туслаж, олон мянган хүний амь насыг авардаг аж.
Уг бодис нь Альцгеймерийн өвчинтэй хүмүүсийн тархинд амилоидын товрууг бас багасгахчадвартай гэнэ.Гэвч зөвхөн үүгээр зогсохгүй. EGCG нь судсанд үүсдэг уургийн аюултай товруугбас задладаг байжболох талтай.
Ийнхүү ногоон цай тараагуур судас хатуурах аюулыг багасгадаг бөгөөд ийм хатуурлын үед артерийн судсанд өөхний давхарга хуримтлагдаж, цусны урсгал багасдаг байна. Энэ байдал нь зүрхний тэжээлийн дутагдалд орох юм уу цус харвах эрсдэлийг ихэсгэдэг юм.
EGCGбодисзөөлөнэдийнширхэглэгтэй холбогдож, үүнийггэмтэлд багаөртдөг илүү жижигхэн уусдагмолекул болгодог гэж судлаачид ярьжээ.
Одоо эрдэмтэд цусны урсгалыг EGCG бодисын үр нөлөөтэй түвшинтэй болгох аргыг судлаж байна.Ингэхдээ их хэмжээний ногоон цай уух шаардлагагүй. Энэ нь бодисын бүтцийг өөрчилж, ходоодоор дамжин шимэгдэхявдлыг хөнгөвчлөх юмуу химийн бодисыг тариагаар хэрэгтэй газарт нь хүргэх арга байж болох юм.
Их Британид зүрх болон зүрх-судасны элдэв өвчинд 160 мянга орчим хүн шаналж байгааг тэмдэглэжээ.Эдгээр өвчин үхлийн дөрөвний нэгийн шалтгаан болж, хорт хавдраар нас барах явдлаас давж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ