Голд машинаа угаавал эрхийг нь хасч, 720 мянган төгрөгөөр торгоно

Урин дулаан цаг ирмэгц ухамсар муутай иргэд гол ус бохирдуулж автомашинаа угаадаг билээ. Тэгвэл ийм иргэдийн талаарх мэдээлэл, машины зураг хөргийг авч холбогдох газарт нь мэдээлэх үүрэгтэй.

Хэрвээ гол, мөрөнд автомашинаа угаавал 720 мянган төгрөгөөр торгож, жолоочийн эрхийг хоёр жил хүртэлх хугацаагаар хасдаг болжээ.

Гол мөрний урсац татрах, тасрах, ширгэх зэрэг нь хүний буруутай үйлдлээс болдог гэдгийг холбогдох газруудаас мэдээлсэн юм.

Тиймээс иргэдийг ухамсартай байж, усаа хамгаалж хайрлаж, голдоо машин тэргээ угаахгүй байхыг анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ