Дуучин Ариана Гранде сүй тавьжээ

Поп дуучин Ариана Гранде Saturday Night Live шоуны жүжигчин Пит Дэвидсоны гэрлэх саналд “Тийм” гэж хариулжээ. Хосууд үерхээд ердөө сар гаруй хугацаа өнгөрч байгаа ч сүй тавьсан гэх мэдээллийг Us Weekly сэтгүүл анх нийтэлсэн юм.

Жүжигчин Роберт Паттинсоны төрсөн өдрийг тэмдэглэж байхдаа хосууд сүй тавьсан гэдгээ найзууддаа хэлжээ. Дуучин бүсгүй даваа гарагт твиттер хуудсаараа дамжуулан сүй тавьсан гэдгээ шүтэн бишрэгчиддээ дуулгажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ