“Эрүүл цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэв

Цагдаагийн алба хаагч, ажилтанд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зөв аж төрөх ёс, зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийг дэмжих замаар эрүүл чийрэг бие бялдар, сэтгэл зүйг бэлтгэх зорилгоор “Эрүүл цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд эмч сэтгэл зүйч нарын баг зургадугаар сарын 12-14-ний өдрүүдэд Улаанбаатар цагдаагийн хүрээний анги, байгууллагуудад хөтөлбөрийг танилцуулж байгаа аж.

Мөн зургадугаар сарын 16-26 ны өдрүүдэд хөдөө, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсүүдэд ажиллах юм байна. "Эрүүл цагдаа" хөтөлбөр хэрэгжсэнээр алба хаагч, ажилтанд эрүүл зөв хооллолт, хорт зуршлаас татгалзах, багасгах сэдэл төрүүлэх, хөдөлгөөн дутагдлаас сэргийлэх зэргээр эрүүл мэнддээ анхаарах хандлагыг өөрчлөх үр дүнтэй аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ