Станцуудыг дотоодын цэргийн хамгаалалтад авах саналыг хүргүүлэв

Эрчим хүчний Сайдын зөвлөлхуралдаж салбарын зарим асуудлыг хэлэлцжээ.

“Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн 2019-2023 он хүртэлх үйлдвэрлэл, хэрэгцээний төлөв байдал”, “Улсын онц чухал объектын жагсаалтад зарим обьектыг нэмж оруулах тухай”, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2018 оны эхний хагас жилийн хэрэгжилтийг танилцуулах”,“БНХАУ-ын Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компаниас ирүүлсэн Шивээ-Овоо төслийн ТЭЗҮ-ийн тухай”, “Метан хийн салбарын үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалтын тогтолцоог бий болгох, метан хийг эрчим хүчинд ашиглах болон түүнийхангамжийн сүлжээг байгуулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор ойрын хугацаанд шийдвэрлэх асуудлууд”, “Эрчим хүчний сургалтын төвийн үйл ажиллагааг оновчтой болгох талаар авах арга хэмжээний тухай” асуудлыг тус тус сонсож хэлэлцлээ.

“Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн 2019-2023 он хүртэлх үйлдвэрлэл, хэрэгцээний төлөв байдал”, “Улсын онц чухал объектын жагсаалтад зарим объектыг нэмж оруулах тухай” асуудлуудыг Бодлого, төлөвлөлтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Энхтайван танилцуулав.

Хуралдаанаар “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөр”-ийн төсөлд гишүүдийн саналыг тусган төсөл арга хэмжээг экспортын зориулалтын болон дотоод хэрэглээний гэдгээр ангилан эрэмбэлж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангахаар, “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК, “Амгалан дулааны станц” ТӨХК, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК, “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК, “Тайширын усан цахилгаан станц” ХХК, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-иудыг Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад авах улсын онц чухал объектын жагсаалтад тусгуулах саналыг боловсруулан Хууль зүйн яаманд хүргүүлэхээр болов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ