“Хааны эрэлд” олон улсын цэргийн сургууль эхэллээ

Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд өнөөдөр "Хааны эрэлд 2018" энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль эхэллээ. Энэ сарын 14-нөөс 28-ны өдрүүдэд үргэлжлэх тус сургуулийн зорилго нь Монгол Улсын Зэвсэгт хүчин болон олон үндэстний цэргийн алба хаагчдын энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх, цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын болон НҮБ-ын цэргийн ажиллагааны нийтлэг тактик, арга техникүүдээс суралцах явдал юм.

Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд идэвхтэй оролцохын зэрэгцээ Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор хоёр талын болон олон улсын хамтарсан сургуулиудыг зохион байгуулсан ирсэн.

Эдгээрээс хамрах хүрээ, ач холбогдлын хувьд хамгийн томоохон сургууль нь "Хааны эрэлд" энхийг дэмжих ажиллагааны сургууль юм. 2003 онд Монгол Улс, АНУ-ын Зэвсэгт хүчний хоёр талын хамтарсан сургууль хэлбэрээр эхлүүлсэн бөгөөд 2006 оноос олон улсын сургууль болгон өргөжүүлж, энэ жил 16 дахь удаагаа зохион байгуулж байна.

Өнгөрсөн хугацаанд тус сургуульд таван тивийн 50 гаруй орны 14000 орчим цэргийн албан хаагч оролцож, энхийг эмжих ажиллагааны арга туршлагыг эзэмшин суралцжээ. "Хааны эрэлд-2018" энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд энэ удаа Австрали, Беларусь, БНХАУ, БНСУ, БНТУ, БНЭУ, Бутан, ИБУИНВУ, Индонез, Итали, Казахстан, Камбож, Канад, Катар, Малайз, Монгол, ОХУ, УНгар, Филиппин, Франц, ХБНГУ, Шинэ Зеланд, Япон зэрэг 26 улсын 1400 орчим цэргийн алба хаагч оролцож байна. Эдгээрээс зургаа нь ШХАБ-ын гишүүн, ажиглагч орон, бусад нь гуравдагч хөршүүд ажээ.

haan

haan

СЭТГЭГДЭЛ БИЧИХ