Үндсэн хуулийн цэц хуралдана

Өнөөдөр Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаан болно. Хуралдаанаар, Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны долдугаар сарын 20-ны өдрийн “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар захирамжийн 1 дэх заалт нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ.

Өмнө нь Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа уг асуудлыг хянан хэлэлцээд, дээрх заалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн байна гэж дүгнэсэн билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ