Булган аймагт үер бууснаас дөрвөн настай хүү амиа алджээ


Булган аймгийн Хутаг-Өндөр сумын төвд өчигдөр 20:10-20:40 цагийн хооронд усархаг ширүүн бороо орсны улмаас уруйн үер болсон байна.
Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газар "Сумын төв усанд автаж тус сумын 1 дүгээр багийн иргэн Ж-гийн хүү И /4 настай, эрэгтэй/ үерийн усанд осолдож нас барсан тухай дуудлага зургаадугаар сарын 14-ний өдрийн 21:00 цагт ирсэн.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, ахмад Х.Чинзоригоор ахлуулсан 7 алба хаагч, 1 автомашинтай зургаадугаар сарын 14-ний өдрийн 21:30 цагт явж Хутаг-Өндөр суманд 23:45 цагт очсон байна.
Улмаар хүч нэмэгдүүлэн тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ш.Баасандоржоор ахлуулсан 21 алба хаагч, 4 автомашинтай мөн өдрийн 22:00 цагт явж 23:45 цагт тус тусочиж тус сумын Онцгой комиссийг 23:50 цагт хуралдуулж сумын Засаг даргын захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.
Хохирлыг бүрэн тогтоож, хойшлуулашгүй сэргээн босгох ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ