Хамгийн үзэсгэлэнтэй хөгжөөн дэмжигч бүсгүйг шалгаруулжээ

Бельгийн Зоэ Брунет “2018 оны ДАШТ мисс”-ийн тэмцээнд түрүүлжээ. Canalc.be порталд ингэж бичсэн байна.

“Би ийм цол хүртсэнээрээ бахархаж байна. Бельгийн шигшээ баг ДАШТ-д түрүүлнэ гэж найдаж байгаа” гэж Брунет мэдэгджээ.

Хоёрдугаар байрт Германы төлөөлөгч Анахита Ребайн, гуравт Данийн Аманда Петри нар орсон байна.

Тэмцээн Германы Фрайбург хотод болж, 2018 оны ДАШТ-нд оролцож буй 32 орны бүсгүйчүүд оролцжээ.Арга хэмжээний дүрэмд зааснаар, бүх оролцогч хөлбөмбөгийн тухай сайн мэдэх, 18-аас 33 хүртэлх насны бүсгүйчүүд байх ёстой аж.

ДАШТ-д Бельгийн үндэсний баг хэсэгтээ Панам, Тунис, Английн багтай тоглох юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ