Уулархаг нутгаар дуу цахилгаантай, аадар бороо орно

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар дуу цахилгаантай, аадар бороо орно.
ЗУРГААДУГААР САРЫН 17-21-НИЙГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ17-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд нутгийн төв хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 17, 20-нд зарим газраар, 18-нд Алтайн уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан.
Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус дулаан.
Бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ