Египетийн тайлбарлагч тэмцээний үеэр нас баржээ

Спортын тайлбарлагч бөгөөд Каирын “Замалек” багийн дасгалжуулагч асан Абрахим Мухаммед НегмаЕгипет, Саудын Арабын тоглолтын үеэр нас баржээ. “Спорт-экспресс” сайтад ингэж мэдээлсэн байна.

Негма үндэсний шигшээ багийнхаа тоглолтыг Египетийн телевизийн сувагт зориулан тайлбарлаж байжээ.Ийнхүү нэг агшинд тэрээр зүрхний дутмагшилд орж, нас барсан байна.

Египет ДАШТ-ий хэсгийн тоглолтын хүрээнд Саудын Арабын багтай учирч, 2:1-ийн харьцаатай хожигдсон юм.

Ийнхүү гурав дараалан хожигдсоноор Египетийн баг тэмцээнээс хасагджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин