Ким Чен Ун хоригийг хурдан цуцлуулахыг Ши Зинь Пинээс хүсчээ

Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун эдийн засгийн хоригийг цуцлуулах асуудлыг хурдан шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг БНХАУ-ын дарга Ши Зинь Пинээс хүсчээ гэж Японы “Иомури” сонинд бичсэн байна.

АНУ-тай тохиролцоонд амжилтай хүрэх нь ингэхэд тус дөхөм үзүүлэх ёстой гэдгээр Умард Солонгосын удирдагч өөрийн хүсэлтийг тайлбарласныг тэмдэглэж байна.

Харин БНАСАУ-ыг бүрэн цөмийн зэвсэггүй болгосны дараа л Умард Солонгосын хоригийг цуцлах боломжтой гэж өмнө нь АНУ, Япон, Умард Солонгос удаа дараа мэдэгдэж байсан юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин