Зангиа зүүх нь тархинд муу

Зангиа зүүх нь тархины цусан хангамжид сөргөөр нөлөөлдгийг Германы Шлезвиг-Голштейний их сургуулийн эмнэлгийн мэргэжилтнүүд илрүүлжээ.  Судалгааны дүнгийн тухай материал “Neuroradiology” сэтгүүлд нийтлэгдсэн байна.

Зангиа нь гүрээний судсыг дарж, улмаар бие махбодид сөргөөр нөлөөлдөг гэсэн дүгнэлтийг эмч нар хийжээ. Судалгаанд сайн дурын 30 хүн оролцсон байна. Тэдний талыг нь зангиа зүүж, соронзон-резонансын томограф хийлгэхийг хүсчээ.  Бусад нь зангиа зүүгээгүй ч, бас шинжилгээ хийлгэсэн байна.

Ийнхүү зангиа зүүснээр тархины цусан хангамж үлэмж буурдаг нь илэрчээ. Олонхи байгууллагууд тодорхой арга хэмжээн дээр заавал зангиа зүүхийг шаарддаг нь буруу гэж эмч нар анхааруулсан байна. Чухам ажил олгогчдын хэн нь ч үүний хор уршгийн тухай боддоггүй ажээ.

                                                                                                         С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ