Ч.Санжаадамбад хоёр өрөө байр бэлэглэжээ

Үндэсний их баяр наадмын маргаашнаас эхлээд бөхчүүдийн найр наадам, шагнал урамшууллын үе эхэлдэг гэж хэлэхэд буруудахгүй.  Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, “Хемон констракшн” ХХК, “ТЭЦ-3” ТӨХК, Сүхбаатар аймгийн ОБЕГ-ын бөх Н.Батсуурь түрүүлж улсын аварга болсон. Уламжлал ёсоор Улсын аварга Н.Батсуурийн байны шагнал болох “Ланд крузер-200” автомашиныг өнөөдөр гардуулан өглөө.

 Тэгвэл өнөөдөр үзүүр түрүү булаацалдсан Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Ажнай” групп, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн бөх улсын аварга Ч.Санжаадамбад Архангай аймгийн “Бөх билэгт” дэвжээний хамт олон хоёр өрөө байр бэлэглэжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ