Орон нутгийн замуудад 24 цагийн хяналт шалгалт явуулж байна

Аялал зугаалгийн сар эхэлсэнтэй холбогдуулж хөдөө, орон нутгийн замд зорчигчдийн хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаа энэ үед орон нутгийн Замын цагдаагийн тасаг 24 цагийн байнгын хяналт шалгалтуудыг явуулж байна. Зорчигч, иргэдийн эрүүл мэнд амь нас зэрэг болзошгүй аюулаас сэргийлэн тээврийн хэрэгслийн хурдыг тогтсон хэмжээнээс хэтрүүлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тохиолдолд жолооны ард суухгүй байх зэрэг энгийн шаардлагуудыг тавин ажиллаж байна.
Түүнчлэн хамгаалах бүсийг тогтмол зүүж хэрэглэж аюулгүй бхйдлаа ханган хөдөлгөөнд оролцон, амарч аялахыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна
СЭТГЭГДЭЛ БИЧИХ