Японд аагим халуун шатаж, олон хүн эмнэлгийн тусламж авчээ

Японы бараг нийт нутгийг хамран аагим халуун болж байгаагаас 1500 гаруй хүнд эмнэлгийн яаралтай тусламж шаардагджээ. Ганцхан өдөрт л гэхэд халуунаас болоод дөрвөн хүн нас барсан байна.
Киодо агентлаг мэдээлснээр, Сизуока, Сига, Хирошима, Торяма мужид дөрвөн хүн наршиж нас баржээ.
Сүүлийн өдрүүдэд Японы нутгийн ихээхэн хэсэгт аагим халуун болж байгаа юм. Агаарын температур 37-38 градуст хүрч байна. Үүнээс гадна, үерт өртсөн нутгуудад усан хангамжийн систем ажиллахгүй байгаа ажээ.
Энэ ер бусын аагим халуун бас хэсэг хугацаанд хэвээр байхыг цаг уурчид сэрэмжлүүлж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ