Өмнөговь аймгийн Сэврэй сумынхан наадмаар эмнэлэгтээ шинэ машин бэлэглэжээ


Өмнөговь аймгийн Сэврэй сумынхан наадмынхаа үеэр сумын иргэдийнхээ эрүүл мэндийг нэгдүгээрт тавьж, сувилгаа, эмнэлэг үйлчилгээгээ сайжруулахад нь туслах зорилготойгоор Приус машин бэлэглэжээ. Энэ сайхан мэдээг дуулгасан Б.Болдсайхан эмч нүүр номондоо: " Би сумын эмч байхдаа бакалаа элэгдтэл шөнө өдөргүй явж, өвчлөл их үед бакалтайгаа л хэвтвүү үгүй юу  дараагийн дуудлага ирдэг байж билээ. Сумын хөдөлмөрчдөд эмнэлэг үйлчилгээг түргэн шуурхай болгох хамгийн тохиромжтой арга бол төв дотороо холхих унаа яах аргагүй мөн.
Сэврэй суманд ажиллаж байхад  хөдөө уулын мухарт ганц бие эмэгтэй төрөөд ихэс нь гарахгүй хоёр хоноод байхад хүн таарч суманд хэл өгснөөр би донор болох хүний хамт очиж билээ. Нүүр нь цайчихсан амьтай голтой байсан хүнд эхэсийг нь гардаж арай чүү салгаад, цус залгаж, эмчилгээг хийснээр амийг нь аварч билээ" хэмээн бичжээ.

 Д.Оюун


СЭТГЭГДЭЛ БИЧИХ