Хельсинкийн зочид буудлыг хүч нэмэгдүүлсэн хамгаалалтад авчээ

ОХУ, АНУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Дональд Трамп нарын хэлэлцээнд ирсэн Оросын албан ёсны төлөөлөгчдийн байрлаж байгаа “Crowne Plaza” зочид буудлыг хүч нэмэгдүүлсэн хамгаалалтад авчээ. “Ilta-Sanomat” сонинд ингэж бичсэн байна.

Цагдаа нар зочид буудалд орох хашааны хаалгыг хаажээ. Буудлын хашаанд Оросын дугаар бүхий хэд хэдэн Audi, Mercedes-Benz машин тавьсан байна.

Зочид буудлын ажилтнууд олон нийтийн мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчидтэй уулзахаас татгалзаж байна. Буудалд “томчуул”  буусан гэж хэв журам сахиулах байгууллагын төлөөлөгч хэлжээ.

ОХУ, АНУ-ын ерөнхийлөгч нар өнөөдөр Хельсинкид уулзах юм. Путин, Трамп нар олон улсын тулгамдсан асуудлууд болон хоёр талын харилцааг хөгжүүлэх хэтийн төлвийг хэлэлцэнэ гэж Кремлийн төлөөлөгчид мэдээлжээ.

 

                                                                                                          С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин