Орос улс хөгжөөн дэмжигчдэд визгүй зорчих горим бэлэглэв

Орос улс гадаадын хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн визгүй зорчих горимыг сунгажээ. Ройтерс агентлаг  ингэж мэдээлсэн байна.

Ерөнхийлөгч Владимир Путин ДАШТ-ий шувтаргын тоглолтын дараа хэлэхдээ, гадаадын хөгжөөн дэмжигчид 2018 оныг дуустал Орост визгүй ирж болно гэж мэдэгдсэн байна. Энэ нь хөгжөөн дэмжигчийн хувиар пасторт авсан гадаадын иргэдэд хамаатай ажээ.

Уг нь хөгжөөн дэмжигчийн паспорттай хүмүүсийн хувьд визний хугацаа тэмцээн дууссанаас хойш арван өдрийн дараа дуусгавар болох ёстой юм. Ийм паспорт нь тэмцээн болсон хотуудад нийтийн тээврээр, аварга шалгуурлах тэмцээн болсон хотуудын хооронд галт тэргээр үнэгүй зорчих боломж олгож байсан юм.

                                                                                                    С.Инда

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ