Трамп Орос, Хятадыг АНУ-ын "дайсан" гэв


АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Европын холбоо (ЕХ),  Орос, Хятадыг АНУ-ын дайсан гэж үзэж байна. Тэрээр телевизийн CBS News сувагт өгсөн ярилцлагадаа өөрийн санаа бодлыг илэрхийлжээ.  

“Бидэнд олон дайсан бий гэж боддог. Европын Холбоо худалдааны талаар бидний дайсан. Та бүхэн ЕХ-ны талаар ингэж боддоггүй байж болох ч бидний дайсан мөн. Орос улс зарим талаар дайсан. Хятад бол эдийн засгийн хувьд дайсан, үнэхээр дайсан” гэж тэрээр хэлсэн байна. 

"Гэхдээ дайсан гэж байгаа нь эдгээр орон муу гэсэн үг биш. Тэд бидний өрсөлдөгчид. Би эдгээр орныг хүндэтгэдэг. Гэвч худалдааны талаар тэд биднийг ашиглаж ирсэн. Харин НАТО-д багтдаг орнууд дээр нь  бидэнд мөнгө төлдөггүй” гэж Цагаан ордны тэргүүн хэлсэн байна.

                                                                                                        С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ