АНУ, Орост хэрхэн ханддагаа тодорхойлов

АНУ-ын ерөнхийлөгч Дональд ТрампFox News” телевизэд өгсөн нэгэн ярилцлагадаа Оросыг дайснаа гэж үздэг үү гэсэн асуултад “Тэд хүчирхэг армитай, гэхдээ эдийн засаг нь Хятад улсаас доогуур гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Би дайсан гэдэг үгийг хэрэглэхийг хүсэхгүй байна. Бид хамтдаа хүчээ нэгтгэн ажиллаж чадна, үүнийг маш их хүсэж байна. Тус бүрдээ энх амгалан байдалд аж төрж ч чадна”  гэж хэлжээ.

Владимир Путинийг дайсан биш, харин өрсөлдөгч гэж үздэг. Гэхдээ тэр хэсэг хугацааны дараа анд нөхөр болж ч болох юм хэмээн найдаж байна гэж Трамп нотолж байсан юм.

АНУ-ын удирдагчийг “хэлэлцээний түнш” хэмээн Оросын ерөнхийлөгчийн гадаад бодлогын туслах Юрий Ушаков хариулжээ.

 Америкийн сонгуульд Орос улс хөндлөнгөөс оролцсон гэдгийг АНУ-ын ерөнхийлөгч хэлж байлаа.  Хельсинкид Орос АНУ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр  тэд энэ асуудлыг эндүүрсэн  талаар мэдэгдээд,  сонгуульд Орос улс хөндлөнгөөс оролцож болох шалтгааныг олж харахгүй байна гэжээ.

Пентагоны тэргүүн Жеймс  Мэттис Оросын батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж мэдэгджээ.  Энэ нь гурван жилийн  хугацаанд ийм төвшинд хийх анхны хэлэлцээ байх болно гэж  РИА Новости  агентлаг уламжилсан байна. Ингэхдээ ямар хэлэлцээ байхыг тодруулаагүй бөгөөд энэ нь утсаар ярих, эсвэл биечлэн уулзахын аль нэг байж болох юм.  Пентагоны хэвлэлийн алба үүний талаар дэлгэрэнгүй зүйлийг  цаг тухайд нь мэдээлэхээ дурдлаа

 

Долоодугаар сард  Дэлхийн банк  улс орны эдийн засгуудын шинэчилсэн жагсаалт гаргасан юм.  2017 онд Оросын эдийн засаг 1,58 их наяд ам. долларын дотоодын нийт бүтээгдэхүүнтэйгээр жагсаалтын 11-д бичигджээ.  Эхэнд нь АНУ (19,4 их наяд доллар)  бичигдэж,  хоёрт Хятад (12,2 их наяд ам. доллар) орж, Японы эдийн засаг (4,9 их наяд ам. доллар)  гуравт бичигдсэн байна.


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ