Өөдрөг санаа бодол бол урт наслахын түлхүүр мөн

        Хэрвээ хүн байнга сэтгэл санааны гутралтай  явдаг бол эрүүл мэнд  өөдрөг, эерэг санаа бодолтой  хүмүүсийг бодвол муудаж, түргэн хөгширч болохыг  Нидерландын эрдэмтэд илрүүлжээ.

Мэргэжилтнүүд  амьдралынхаа  ямар нэг агшинд сэтгэл санааны хямралд удаан  хугацаагаар орж байсан 1900 хүний материалыг судалж, харин хэзээ ч сэтгэл санааны гутралд орж байгаагүй 500 хүнийг  хяналтын бүлэгт   хамруулжээ. Туршилтын явцад шинжээчид хромосомын төгсгөлийн хэсэг болох телеметрийн уртыг  судалсан байна.  Эс хуваагдах бүрийд  телеметр бага зэрэг богиносдог бөгөөд  ингэснээр  түүний хэмжээгээр  эсийн насанд  дүгнэлт  хийж болно.  Ингэснээр сэтгэл санааны гутралд орох хандлагатай судалгаанд оролцогчдын теломерийн урт нь хяналтын бүлгийн мөн ийм насны хүмүүсийнхээс дунджаар бага байсан болж таарчээ. Судалгааны удирдагчийн хэлснээр, удаан хугацаагаар сэтгэл санааны гутралд орох нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, тамхи татах, таргалах болон бусад хүчин зүйлийн адилаар биеийн биологийн насанд ойролцоогоор мөн ингэж нөлөөлдөг байна. Туршилтын дүн «Molecular Psychiatry» сэтгүүлийн арваннэгдпүгээр сарын дугаарт нийтлэгдэх ажээ. “Стресс нь бие махбодь “элэгдэхэд” ч мэдэгдэхүйц нөлөөлж, улмаархөгширөх үйл явцыг хурдасгадаг” гэж судалгааны удирдагч, Амстердамын чөлөөт их сургуулийн ажилтан Йосине Вэрхувен нотлож байна. Сэтгэл санаагаар гундуу явдаг хүмүүст хорт хавдар, чихрийн шижин өвчин, зөнөглөх болон бусад зарим өвчин тусах эрсдэл илүүтэй байдгийг туршилт харуулжээ.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ