“Time” сэтгүүл Путин, Трамп хоёрын аль аль нь танигдахаар хөрөг зуржээ

Америк долоо хоног тутмын “Тайм” сэтгүүл  Хельсинкид Орос-АНУ-ын анхны бүрэн  дээд хэмжээний уулзалт болсны  дараа долоодугаар сарын дугаарынхаа  нүүр хуудсанд Владимир Путин, Дональд Трамп нарын аль аль нь танигдахаар  гэрэл зургийг тавьжээ.

Харахад хоёр  ерөнхийлөгчийн   танигдаж буй хөрөг  “Дээд хэмжээний уулзалтын хямрал”  гэсэн нэртэй бөгөөд зураач  Нэнси  Бурсон “Дэлхийн хамгийн танил хоёр удирдагчийн учир битүүлэг төсийг харуулах зорьсон” утгатай байжээ.

Энэ зургийг дүрс бичлэгээр  ч  бас үзүүлсэн бөгөөд энд Америкийн ерөнхийлөгч  хэдхэн секундийн  дотор оросын ерөнхийлөгч  болж  хувирдаг  байна.

Орос, АНУ-ын ерөнхийлөгч  Владимир Путин, Дональд Трамп нарын уулзалт долоодугаар сарын 16-нд Хельсинки хотод болсон билээ.  Уулзалтын дүнгийн талаар хоёр ерөнхийлөгч ямар нэг баримт бичиг гаргаагүй ч,  хоёр орны харилцааг сайжруулахыг хүсч байгаа тухайгаа мэдэгдсэн юм.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Орос улс хөндлөнгөөс оролцсоныг  нотлох баримт байхгүй байна гэж Дональд Трамп мэдэгдэж,  “Хэтэрхий их сул байр суурь баримтласнас болсон” хэмээн  дээд хэмжээний уулзалтын дараа Америкийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд түүнийг шүүмжилсэн билээ.

 

 

 

 

                                                                                                          С.Инда


СЭТГЭГДЭЛ БИЧИХ