Хятадаас болоод дэлхийд нүүрс үнэгүйдэх нь

Сүүлийн хэдэн жилд Хятад улс төмөрлөг, нүүрсний болон эрчим хүчнийхээ салбарт шинэчлэл хийж, улмаар экологийн байдлыг сайжруулахыг зорьж байна гэж Оросын медиа менежер Демьян Кудрявцевын мэдлийн “Ведомости” сонинд ингэж бичжээ.
Орон сууц, нийтийн аж ахуй болон эрчим хүчний үйлдвэрүүдийг нүүрсээс, шатдаг хийнд шилжүүлэх нь шинэчлэлийн нэг гол зүйл болохыг тэмдэглэж байна. Саяхан баталсан гурван жилийн өргөтгөсөн хөтөлбөрт Хятадын 82 хотод нүүрсний хэрэглээг 2016 оныхоос 5-10 хувиар багасгахаар заажээ. Нүүрсний хэрэглээ ингэж багассанаар 2020-2021 он гэхэд нүүрсний үнэ нэлээд буурна гэж оросын Газпром банкны эдийн засгийн прогнозчлолын төвийн захирал Айрат Халиков үзэж байна.
Хятад улс нүүрс олборлож, хэрэглэхээ багасгаж байгаа тухай Хятад, Их Британи, АНУ-ын эдийн засагчид 2016 онд мэдээлж байсан юм. Нүүрсний хэрэглээ 2013-2014 онд оргил цэгтээ хүрч, түүнээс хойш багасч иржээ.
Эдийн засгийн өсөлт удааширч, нүүрсний аж үйлдвэр уналтад орж, ашигт малтмалаас хараат байх явдлыг багасгах, эдийн засгийн бодлогыг нүүрсний хэрэглээ буурч буй шалтгаан болж байгааг дурдаж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ