Высоцкийн гэргий нас баржээ

Хөгжимчин Владимир Высоцкийн анхны гэргий, Оросын ардын жүжигчин Изольда Высоцкая (Иза Жукова) баасан гарагт Уралд нас баржээ. Түүний ажиллаж байсан Доод Тагилийн драмын театрын төлөөлөгчид нийгмийн “ВКонтакте” сүлжээнд ингэж бичсэн байна.
“Бидэнд энэ уй гашууд илэрхийлэх үг олдохгүй байна. Оросын ардын жүжигчин Иза Высоцкая өнөө өглөө нас нөгчлөө. Гайхалтай, даруухан Иза Константиновна минь, баяртай” гэж бичжээ.
Высоцкая 81 насласан бөгөөд тэрээр Изольда Москвагийн уран сайхны эрдмийн театрын студи- сургуулийг 1958 онд төгсгөж, дараа нь Киев, Донын Ростов, Пермь, Владимир болон Лиепая хотод (Латви) хотод жүжигчнээр ажиллаж байсан байна. Тэрээр 1960 онд Владимир Высоцкийтай гэрлэж нэг гэрт орсон. Гэвч тэд таван жилийн дараа салсан байна. Высоцкая Доод Тагилийн драмын театрт 1970 оноос ажиллаж байжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ