Тэтгэврийн өвгөн хоёр хулгайчийг дийлжээ

Британийн тэтгэврийн өвгөн Майкл Ринг бильярдны цохиурын модоор хоёр хулгайчийг дийлж дөнгөсөн тухай “Дейли мэйл” сонинд ингэж бичжээ.
2017 оны наймдугаар сард хоёр үл таних этгээд 85 настай тэтгэврийн өвгөнийг унтаж байхад гэрт нь орох гэжээ. Гэвч Майкл хулгайч нарыг анзаарч, тэдэнтэй ширүүхэн үзэлцэж гэнэ. Тэр бильярдын модон цохиур барин тэдэнтэй нүдэлцэж байсан ч, гэмт этгээдүүд өвгөнийг өрөвдөх сэтгэлгүйгээр зодож жанчжээ. Гэвч тэр хоёр хулгайчийн нэгнийх нь нүүрийг хатгаад авч амжсан байна.
Майкл өвгөний нуруу, хавирга хугарч, түүнчлэн олон газар хөхөрч, хутганд зүсэгдэж, тархи нь хөдөлсөн гэнэ. Хоёр сарын өмнө хулгайч нар манай гэрт орж ирсний дараа би орныхоо толгойн хажууд бильярдын модон цохиур тавьдаг болсон. Тэгэхэд миний 500 евро, эхнэрийн ээмэг, бөгж, зүүлтийг аваад арилсан гэж тэтгэврийн өвгөн ярьжээ.
Лутон хотын шүүх дээрэм хийх гэсэн, бусдын биед хүнд гэмтэл бэртэл учруулсан хоёр хулгайчийн нэгэнд нь 12, нөгөөд нь 14 жилийн ял оноосон байна. Шүүгчид “Бид Майкл өвөөг асар их хүндэтгэж байна” гэж хэлжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ