Монголд байгалийн гамшиг нүүрлэж байна

Дэлхийн дулаарлаас болоод Оросын зүүн нутаг болон Монгол улсад байгалийн  гамшгийн тоо   нэлээд  олширч, ноцтой  шинжтэй  болж  мэдэхээр байна. Сүүлийн 38 жилд хиймэл  дагуулаас авсан мэдээ сэлтийг судалснаар Америкийн эрдэмтдийн  баг  ийм дүгнэлт хийжээ. Судалгааны дүн “Science” сэтгүүлд нийтлэгдсэн байна.

Аж  үйлдвэрийн хувьсгалаас өмнөх болон дараах үеийн  уур амьсгалын байдлыг харуулсан онолын хэд хэдэн загварыг мэргэжилтнүүд судалжээ.  Жилээс жилд  давтагдаж,  байгалийн нөхцөл  шалтгаанаас хамаарч буй температурын хэлбэлзлийг тэд  илрүүлээд,  дараа нь үүнийг 1979-өс 2016 оны хиймэл дагуулын мэдээ  сэлттэй   харьцуулсан байна.

Зуны болон өвлийн температурын хамгийн их  ялгаа  дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын дунд  өргөрөгт  илэрч, ингэхдээ  хамгийн их ялгаа нь Оросын зүүн нутаг болон Монголд ажиглагджээ. Халуун орны бүс  болон туйлуудад температур жилийн туршид бараг өөрчлөгдөхгүй байгаа юм уу бага зэрэг  өөрчлөгдөж байгаа аж.  Эрдэмтэд энэ үзэгдлийн шалтгааныг байгалийн гамшгийн тоог  нэмэгдүүлж  байгаа хүлэмжийн нөлөө гэж үзэж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ