Нигерийн мэхлэгдсэн хөгжөөн дэмжигчид эх оронруугаа буцжээ

        Луйварчдад мэхлүүлсэн Нигерийн 160 гаруй хөгжөөөн дэмжигч  эх орондоо  буцжээ.  Тэд Москвагийн “Домедедово” нисэх буудлаас ниссэнийг  “Чемпионат.com сайтад мэдээлсэн байна.

Хөгжөөн дэмжигчид  Нигери улсын  консулын газрын мөнгөөр долоо хоног  нийтийн байранд сууж, харин сайн дурынхан тэдэнд хоол, унд өгч байсныг дурджээ.  “Бас болоогүй, мөн тийзгүй  хоцорсон  нигерийн хөгжөөн дэмжигчид бидэн дээр ирсээр байгаа” гэж  Хүний наймааны  эсрэг олон нийтийн “Альтернатив” хөдөлгөөний зохицуулагч ярьжээ.

Хөгжөөн дэмжигчдийг өөрсдийн  эх оронд нь  мэхэлчихсэн  аж. Юу гэвэл, луйварчид тэдэнд  Fan  ID  гаргаж, худалдаад,  ийм паспортаар тэд хөлбөмбөгийн ДАШТ-ий  үеэр Орост ажил хийж болно хэмээн итгүүлсэн байна. Тэдэнд худал хэлсэн  нь тодорхой болсноор хөгжөөн дэмжигчид  эх орондоо буцаж чадахгүйд хүрчээ.  Тэднийг албадан гаргаж бас  болохгүй, учир нь  хөгжөөн дэмжигчийн паспортаар гадаадынхан долоодугаар сарын 26-ныг хүртэл Орост байж болох юм “Коммерсантъ” сонинд бичсэн байна.

Нигерийн шигшээ  баг  D  хэсэгт тоглосон юм.  Гурван удаа тоглохдоо хоёр хожигдож, нэг  хожсон учир, дараачийн шатанд орох болломжгүй болсон билээ.

                                                                                                       С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ