178 килограмм жинтэй австрали хүү

        Австралийн Квинсленд мужид 178 килограмм  жинтэй есөн настай  хүү байдаг тухай “Дейли мэйл” сонин энэ мяраалаг хүүхдийн тухай бичжээ.

Жаал хүү бүр бага байхаасаа  илүүдэлтэй жинтэй болж  эхэлснийг  түүний эцэг, эх  хэлсэн байна. Зургаан настайдаа хүү  бараг  тавин килограмм татаж байжээ.  Долоон настайд нь түүний биеийн массын индекс  50 байсан байна.  Энэ нь таргалалтын  ноцтой үзүүлэлт байсан гэнэ.

Илүүдэл жингээсээ  болоод хүү  артерийн даралт ихдэхээс аваад, чихрийн шижин хүртэл  олон өвчинтэй болжээ.  Одоо тэр  эмч нарын багийн хяналтад  байдаг байна.

Ингэснээр эрдэмтэд таргалалтын гол хүчин зүйлийг нэрлэсэн юм. Хүмүүс ахиухан чипс юмуу чихэр идэхээс татгалзахад хэцүү байдаг тэр шалтгаан нь  тэдний тархинд, яг нарийн хэлбэл  хүнсний “шагналыг” илүүтэй  сонирхдогт нуугдаж  байж болох ажээ.

Америкийн эрдэмтэд судалгаа хийгээд,  зарим хүүхдийн тархины тодорхой хэсэг  нь мөнгөн шагнал авах гэхээсээ,  ахиухан  хоол идэх  илүү дур хүсэлтэй  байдгийг илрүүлсэн байна.  Ийм хүүхдүүд  нэг их өлсөөгүй байлаа  ч,  цадталаа идэх  хандлагатай  байжээ.

 

                                                                                                           С.Инда

 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ