Шүдний оо аюултай гэнэ

Хоёр дахь хэлбэрийн чихрийн шижин өвчин үүсгэдэг бодис шүдний оонд агуулагддагийг Америкийн судлаачид илрүүлснийг РИА Новости агентлаг мэдээлжээ.
Судалгаанаас үзвэл, титаны диоксид Е171 гэдэг нэртэй энэ бодис шүд цайруулдаг үйлчилгээтэй ажээ. Энэ химийн бодис гарч ирснээр хоёр дахь хэлбэрийн чихрийн шинжин өвчнөөр өвчилж буй хүмүүсийн тоо нэмэгдсэнийг мэргэжилтнүүд тэмдэглэсэн байна.
Эрдэмтэд өөрсдийн үгийг нотлохын тулд туршилт хийхээр шийдэж, үүнд нь 11 хүн оролцжээ. Шинжээчид тэдний нойр булчирхайн эдээс дээж авснаар, 8 хүнээс титаны диоксид илрүүлсэн байна. Тэр 8 хүн хоёр дахь хэлбэрийн чихрийн шижин өвчнөөр өвчилсөн байсныг мөн илрүүлжээ. Үлдсэн 3 оролцогч эв эрүүл байсан бөгөөд тэдний биеэс эрдэмтэд энэ бодисыг илрүүлээгүй байна.
Тийнхүү титаны диоксид нь 2 дахь хэлбэрийн чихрийн шижин өвчин үүсгэдэг аюултай бодис гэж судлаачид үзжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ