Ажилруугаа шөнөжин алхсан залууд машин бэлэглэжээ

Ажлынхаа эхний өдөр хожигдохоос айсан Алабама муж улсын 20 настай Уолтер Карр гэх залуу ажилруугаа явахын тулд 32 км алхсан тухай USA Today сонин нийтэлжээ.
Уолтер 20 настай бөгөөд удаан хугацаагаар ажилгүй суужээ . Ийнхүү тэрээр нэг ажилд орсон боловч ажилд явахын өмнөх өдөр түүний машин эвдэрчээ. Уолтер ажилдаа хожимдохгүйн тулд явган явахаар шийдэж, гэрээсээ шөнө дунд гарсан байна.
Уотерийг явган явахыг цагдаа нар анзаарч түүнээс учир байдлыг асуужээ. Учрыг нь ойлгосон цагдаа нар ажлын газарт нь хүрэхээс 6 км-ийн зайнаас түүнийг суулган хүргэж өгчээ.
Компанийн тэргүүн Люк Марклин 20 настай залуугийн үйлдлийн тухай сонсоод, Уолтерт баяр хүргэхээр өөрийн биеэр хүрэлцэн иржээ. Тэр бас хариуцлагатай ажилтандаа өөрийн 2014 оны бартаат замын Ford Escape машин бэлэглэсэн байна.
Анагаах ухааны коллежид сурдаг Уолтер энэ оны арван хоёрдугаар сар гэхэд төгсөх ажээ. Коллежоо төгсөөд тэр АНУ-ын тэнгисийн цэргийн хүчинд алба хааж, цэргээс ирснийхээ дараа физик эмчилгээний эмч болох бодолтой байгаа гэнэ.
Залуу шинэхэн ажилтай болсондоо баяртай байгаагаа илэрхийлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ