Си Жиньпин худалдааны дайнаас зайлсхийхийг уриаллаа

Өчигдөр Өмнөд Африкт нээлтээ хийсэн БРИКС-ийн 10 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Си Жиньпин үг хэлэхдээ, дэлхийн худалдааны дайнаас зайлсхийх арга хэмжээ авахыг уриалсан байна.
“Хөгжиж буй зах зээлүүд болон хөгжиж буй орнууд дэлхийн эдийн засгийн 40 орчим хувийг бүрдүүдэг. “Ялагч гэж байхгүйгээс” хойш худалдааны дайнаас зайлсхийх хэрэгтэй" гэж мэдэгджээ.
Мөн тэрбээр, ""Африкт илүү их боломж бололцоо байгаа бөгөөд БРИКС-ийн гишүүн орнууд Африкийн орнуудад хөгжихөд нь туслах хэрэгтэй. Үүний зэрэгцээ БРИКС-ийн орнууд ард иргэдийн ашиг сонирхлыг эн тэргүүнд тавьж, хүрээлэн буй орчноо хамгаалах шаардлагатай” гэж мэдэгджээ.
БРИКС-ийн гол тоглогчийн нэг БНХАУ нь Африкийн орнуудтай хэдэн жилийн турш худалдааны салбарт хамтран ажиллаж байгаа бөгөөд тус улсын Африкт дахь хамгийн том худалдааны түнш нь Өмнөд Африк юм. БНХАУ Өмнөд Африкт 14.7 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр боллоо гэж мягмар гарагт мэдэгдсэн билээ.
Гурван өдөр үргэлжлэх БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад уг эвслийн гишүүн орнуудын 100 гаруй төлөөлөгч, төрийн тэргүүн нар оролцож байна. Харин Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Лалын шашны хамтын ажиллагааны байгууллагын тэргүүний хувиар уг уулзалтад уригдсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ