Хамгийн их орлоготой жүжигчнээр Жорж Клуни шалгарчээ

        Жүжигчин Жорж Клуни текила архи үйлдвэрлэдэг компаниа худалдсанаар, өнгөрсөн жил дэлхийн ямар ч жүжигчнээс илүү их мөнгө олсон байна.

Клуни 2017 оны зургадугаар сараас  татвар төлж эхлэхээс өмнө 239 сая долларын орлого олдог байсныг “Форбс” сэтгүүл  тооцоолон гаргажээ. Ийнхүү тэрээр нэг жилд 285 сая долларын орлоготой Флойд Мейвезерийн  дараа, хамгийн баян алдартнуудын жагсаалтын хоёрт бичигдсэн байна.

Жагсаалтын гуравт загвар өмсөгч Кайли Женнер (166, сая доллар) оржээ. Сэтгүүлийн жагсаалтын эхний аравт хөлбөмбөгчин Лионель Месси, Криштану Роналду, хөгжимчин Эд Ширан нар орсон байна.

Жагсаалтад орсон 100 хүнээс 15 нь л эмэгтэйчүүд байна. Өнгөрсөн жил тэд 16-уулаа байсан юм.  Жагсаалтад орсон 100 эрхэм  нэг жилд нийтдээ 6,3 тэрбум долларын орлого олсон нь өмнөх жилийнхээс  22%-иар өссөн байна.

1. Флойд Мейвезер - 285 сая $

СЭТГЭГДЭЛ БИЧИХ