“Олон Улсын цэргийн наадам-2018" тэмцээн хятадад болно

“Олон улсын цэргийн наадам-2018” тэмцээний дөрвөн төрөл БНХАУ-ын Шиньжаан Уйгурын өөртөө засах орон болон БНХАУ-ын өмнөд нутгийн Фузянь мужид өчигдөр эхэлсэн байна.

БНХАУ, Беларусь, Египет, Казахстан, ОХУ, Венесуэл, Зимбабве зэрэг 10 орны 358 цэргээс бүрдсэн 17 баг энэхүү дөрвөн төрөлд оролцож байгаа бол Энэтхэг, Армен зэрэг орон ажиглагчаа илгээжээ. Уг тэмцээн наймдугаар сарын 11-нд өндөрлөх ажээ.

“Суворов довтолгоо”, “Цэлмэг тэнгэр”, “Аюулгүй зам” гэсэн гурван тэмцээн Шиньжаан Уйгурын Хорол хотод болно.

БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн хуурай замын хүчин анх удаагаа “Аюулгүй зам” тэмцээнд оролцохоор болсон байна. Минажүүлсэн талбарыг дамжин өнгөрөх, механикжсан гүүрнүүдийг угсрах зэрэг хэд хэдэн үе шатнаас бүрдэх уг тэмцээнд БНХАУ, Пакистан, ОХУ, Узбекистаны цэргүүд оролцоно.

Харин Фузянь мужийн Цюаньжоу буланд болох "Далай, тэнгисийн довтолгоо" тэмцээнд БНХАУ, Иран, ОХУ, Венесуэлийн тэнгисийн цэргүүд оролцох ажээ.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны санаачилсан “Олон улсын цэргийн наадам” тэмцээнийг энэ жил БНХАУ, ОХУ, Беларусь, Азербайжан, Казахстан, Армени, Иран хамтран зохион байгуулж байна. БНХАУ уг тэмцээнд тав дахь удаагаа оролцож байгаа бөгөөд өнгөрсөн оноос тэмцээний зарим төрлийг нутагтаа зохион байгуулж эхэлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ