Халуунд шатаж болзошгүйг сануулж байна

        2080 он гэхэд халуун, дулаан уур амьсгалтай бүс  нутгуудаар хэт халбал амь үрэгдэх   хүний тоо 5 дахин нэмэгдэнэ гэдгийг Австралийн судлаачид тогтоосныг  хэвлэлд бичжээ.

Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй хүчин зүйлс уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж болзошгүй. Учир нь энэ үйл ажиллагаанаас  Австралийн Брисбен, Сидней, Мельбурн зэрэг  хотууд түүнчлэн Энэтхэг, Грек, Япон болон Канадад аж төрдөг хүмүүсийн дунд нас  баралт ихсэхэд  ч хүргэнэ гэдгийг  тодорхойлж байна.

Хэрвээ Парисын хэлэлцээрийг дагавал ийм үйл явдал, үр дагаварт  хүрэхгүй байж болно гэдгийг мэргэжилтнүүд  бас  дурджээ.

Хүн ард  Дэлхийн дундаж температурыг 1,5 градусаас илүү   гаргаж болохгүй, эс бөгөөс  уур амьсгалын гаж үзэгдлүүд  гарч эхэлнэ гэж  хэлэлцээрт заасан байдаг юм.


С.Инда

 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ