Японы цагдаа 250 мянга гаруй ам. доллараар Hello Kitty тоглоом худалдан авчээ

Японы чөлөөнд гарсан цагдаа Дэлхийн Hello Kitty хүүхэлдэйн хамгийн том  цуглуулгатай  болжээ. 

Гэмт хэрэгтэй тэмцэх ажилд бүхий л амьдралаа зориулсан 67 настай  Масео Гунзи  тоглоомон  хүүхэлдэйн дунд чөлөөт цагийг өнгөрүүлдэг байна. Тэрээр Kitti муур бол миний  бүхий л амьдралын хамгийн дуртай  тоглоом  болсон гэдгийг Дейли мэйл” сонинд  дурджээ.

Тэр ч бүү хэл тоглоомон муурнууддаа зориулан тусгай  байр  барьж өгсөн байна.

Тэр эдгээр тоглоомуудыг худалдан авах, тэдэнд зориулсан тусгай байр бариулахад 267 мянган ам. доллар (манайхаар 658 сая орчим төгрөг) зарцуулсан байна. Одоогийн байдлаар түүний цуглуулгад элдэв янзын дүрстэй, хэмжээ бүхий таван мянга гаруй  цагаан, ягаан өнгийн мууран тоглоом  байдаг байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ