Цагаачдад хүчиндүүлсэн Голланд улс төрч амиа хорложээ

Гаага хотын зөвлөлд Нидерландын “Эрх чөлөөний нам”-аас сонгогдсон 53 настай депутат бүсгүй Вилли Дилле цагаачдад өөрийгөө хүчиндүүлсэн дүрс бичлэгийг Facebook-т тавьсныхаа дараа амиа хорлосон үйл явдал гарчээ.
“2017 оны гуравдугаар сарын 15-нд хэсэг лалын шашинтан намайг хулгайлан, хүчирхийлж, балмадаар зодсон бөгөөд хотын зөвлөлд элдвийн юм ярихгүй байхыг надаас шаардсан юм. Тэр өдөр парламентын сонгууль болж байсан” гэж Вилли Дилле бичлэгтээ дурджээ.
Саяхан намайг ална хэмээн сүрдүүлсэн учир улс төрийн үйл ажиллагаагаа дуусгавар болгож байгаагаа тэрээр хэлсэн байна. Мөн түүнийг “Удахгүй бид таны хоолойг хэрчиж, цусыг чинь урсгана” хэмээн хүчирхийлэгчид сүрдүүлж байжээ. Түүний дараа өдөр эмэгтэй өөрийн гэртээ нас барсан байдалтайгаар олджээ. Шинжээчдийн дүгнэлтээр эмэгтэйг өөрийнхөө амийг егүүтгэсэн хэмээн тогтоожээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ