Давс хортой гэх яриаг эрдэмтэд няцаалаа

Канадын эрдэмтдийн судалгаагаар, давсыг тохируулан хэрэглэх нь хүний зүрх судасны системд тустай хэмээх дүгнэлт хийжээ. Судалгааны дүнгийн тухай материал "Lancet" сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Уг судалгаанд 18 орны 90 мянга гаруй хүн хамрагджээ. Үүнд зөвхөн Хятад дахь давсны хэрэглээ, өвчлөл хоёр хоорондоо холбоотой эсэхийг бүртгэж авчээ. Энэ оронд шар буурцагны сүмс их түгээмэл байдагтай холбоотойгоор дунд зэргийн оршин суугч өдөрт хэрэглээндээ 13 орчим грамм давс хэрэглэдэг байна.
Ингэхдээ бие махбодод давсны агууламж хэтэрхий бага байх нь зүрхний шигдээсийн шинж тэмдэг үүсч илрэхэд хүргэдгийг мэргэжилтнүүд тэмдэглэжээ.
“Натрийн хэрэглээ тааруу хэмжээтэйгээр хэрэглэх нь зүрх судасны эрүүл мэндэд ашигтай байж болох талтай хэмээн үзэж болохыг бидний судалгаа харуулж байна” хэмээн Хүн амын эрүүл мэндийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтдийн нийтлэлд өгүүлжээ.
Гэхдээ нэг хоногын давсны хэрэглээ нь 5 граммаас их байвал бие мах бодийн үйл ажиллагаанд хор хүргэж болохыг мэргэжилтнүүд онцлон тэмдэглэсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ