Дэлхийн хамгийн “муухай” ямаа

“Дэлхийн хамгийн муухай амьтан” хэмээн цоллогдож байсан нэлээд аймаар нэг амьтны тухай дүрс бичлэг хоёр сарын өмнө Интернэтэд тавигдсан юм. Харин энэ нь Шами хэмээх Дамаскийн ямаа байж. Чөтгөр гэлтэй энэ ямаа нь дэлхийд тийм ч тархмал үүлдрийн ямаа биш бөгөөд харин Сири улсад нэлээд олон байдаг, ингэхдээ голдуу сүүний чиглэлээр өсгөдөг байна. Энэ ямааны толгой болон эрүү нь урьд нь үзэж байгаагүй жуулчдыг бол айлгаж ч мэднэ. Харин багадаа бол их өхөөрдөм харагддаг. Зөвхөн багадаа шүү...
СЭТГЭГДЭЛ БИЧИХ