Бага морь одтой, улаагчин үхэр өдөр

Аргын тооллын наймдугаар сарын 13, Сумъяа гариг. Билгийн тооллын 2, Бага морь одтой, улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 5:45 цагт мандан, 20:06 цагт жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ