Шанхайн олон улсын балетын VI уралдаанд О.Анужин хүрэл медаль хүртэв

Шанхайн олон улсын балетын VI уралдаан энэ сарын 03-11-нд болж шилдгүүдээ тодрууллаа.
“Dance To The Rhytm Of Shanghai” буюу "Шанхайн ритмээр бүжиглэе" уриатай тус тэмцээнд дэлхийн 16 орны 73 шилдэг балетчин өрсөлдсөнөөс УДБЭТ-ын балетын гоцлооч О.Анужин хүрэл медаль хүртэв. Ийнхүү залуу гавьяат дэлхийн шилдгүүдийн эгнээнд яваа гэдгээ харуулж чадлаа. Манай улсаас мөн тус тэмцээнд УДБЭТ-ын залуу балетчин Ц.Хишигжаргал хүчтэй өрсөлдсөн ч хоёрдугаар шатанд ур чадвараа харуулж хараахан чадсангүй.
Шанхайн олон улсын VI уралдаан нь 12 жилийн өмнөөс зохиогдож эхэлсэн, 50 мянган ам.долларын шагналын сантай юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ